07.20

Реппер Gee ирэх сард хуримаа хийнэ


Реппер Gee буюу  Т.Мөнх-Эрдэнэ хуримаа хийхээр тов зарласан байна. Түүний гэргийг Н.Минжирмаа гэдэг. Социологич мэргэжлээр сургууль төгссөн бөгөөд мэргэжлээрээ хувийн байгууллагад ажилладаг байна. Хосууд ирэх сард хуримаа хийхээр товлож ойр дотныхондоо хуримын урилгаа тарааж эхэлсэн аж. Тэднийх М.Бургуужин гэдэг нэг охинтой юм.