"Форбс" сэтгүүл шоу бизнесийн хамгийн өндөр орлоготой хосыг нэрлэв. Тэд бол Бейонсе, Жэй Зи нар юм. Хосууд 107,5 сая доллар олж чадсан байна. Гол орлогыг нь дуучин Бейонсегийн гаргасан "Lemonade" цомог авч иржээ. Энэ цомогтоо багтсан дуунуудаараа дуучин бүсгүй аялан тоглолт хийсэн билээ. Зарим нэг орлогыг нь мэдээж Жэй Зи оруулсан. Гэхдээ мань хүн уран бүтээл туурвиагүй, харин өөрийн нэрийн бүтээгдэхүүн болох жArmand de Brignacж оргилуун дарс, жD’Usseж шарзыг зарсныхаа хүчинд энэ орлогыг олсон гэнэ.