07.21

Гишүүн асан Г.Уянгын шинэ имиж


УИХ-ын гишүүн асан Г.Уянга үсээ хусч, эрс өөрчлөлт хийжээ. Эмэгтэй хүний хувьд багагүй зориг шаардагдах эл алхам түүнийг тэс өөр харагдуулж байгаа юм. Ямартай ч үс сайхан бол, зүс сайхан гэдгээр сэтгүүлч байхаасаа үсээ янз бүрээр засч ирсэн хатагтай энэ удаа халзан болжээ. Харин энэ талаар тэрбээр "Намайг үсээ хусуулсан талаар яриа хөөрөө болсон сурагтай. Үс минь хэт их унаад байсан юм. Өнөөдөр 3 дахь нь. Хуйхны арьс хүртэл гуужиж эхэлжээ. Хуйхаа сайн арчилбал эрүүл сайхан үс ургадаг гэнэ. Шар тос, тараг, шар сүүгээр бигнүүр тавих сайн гэнэ шүү. Сайн муугийн талаар надаар туршилт хийгээрэй, би үр дүнг нь хуваалцнаа" хэмээн цахим хуудаснаа бичжээ.