07.21

Селин Дионы шинэ цомог ирэх сард худалдаанд гарна


Алдарт дуучин Селин Дионы шинэ цомог нь бэлэн болжээ. Тэрбээр энэ тухайд, албан ёсны сайт дээрээ “Өөрийнхөө хуанли дээр тэмдэглэгээ хийгээрэй. Encore Un Soir цомог маань наймдугаар сарын 26-нд худалдаанд гарна” хэмээн нийтэлжээ. Дашрамд дурдахад, энэ нь түүний 26 дахь цомог бөгөөд франц хэл дээр дуулсан 12 дахь цомог нь аж.