Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хэд, хэдэн асуудлыг шийджээ. Тухайлбал, ИНЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Т.Лхагвасүрэнг чөлөөлж, түүний оронд Ц.Эрдэнэбилэгийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна. Түүнчлэн саяхан татан буугдаад байсан ГЕГ-ын нэгдсэн Боомтын нэгдсэн захиргааны дэд даргаар ажиллаж Д.Бэхбатыг ГЕГ-ын дэд даргаар томилсон байна. Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Энхжаргал өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг Засгийн газар хүлээн авч, ажлаас нь чөлөөлжээ. Ингэхдээ түүний оронд хэн нэгнийг томилоогүй байна.
С.НАРАН