Г.ГАНЧИМЭГ
Монгол Улсын гавьяат эдийн засагч Г.Янсанжавтай ярилцлаа.
–Төвбанк мөнгөний бодлогын хүүг хэвээр нь хадгаллаа. Энэ нь хэр оновчтой шийдвэр вэ?
–Өнгөрсөн сонгуулийн үеэр жижиг намууд эрх баригч улс төрийн хүчнийг Монгол Улсыг зээлийн өрөнд унагаасангэж их ярилаа. Төгрөгийн ханш унаад ам.долларын ханш өсч байгаа нөхцөлд валютын ханшийг яаж бууруулахвэ, мөнгөний бодлогыг яаж цэгцтэй байлгах вэ гэдэг нь чухал асуудал болоод байна. 2012 онд 1338 төгрөгбайсан ам.доллар 2050 төгрөг болж, төгрөгийн ханш сүүлийн дөрвөн жилд 50 орчим хувиар унасан тухай МАНхөтөлбөртөө бичжээ. Үүнтэй холбоотойгоор бүх хүний цалин буурчихсан шүү дээ. Зөвхөн цалин ч биш бүхтэтгэвэр тэтгэмж буурсан. Тэр үеийн 500 мянган төгрөгийн цалин 370 ам.доллартай /500000:1350/ тэнцүү байж.
Одоо ам.долларын ханшийг дунджаар 2000 төгрөг гэж бодвол 500 мянган төгрөгийн цалин чинь 250 ам.доллар/500000:2000/ болчихсон байна. Өөрөөр хэлбэл, 500 мянган төгрөгийн цалин авч байгаа ч 120 ам.доллар буюу 240мянган төгрөгийг ханшийн зөрүүгээс алдаж байгаа юм. Гэтэл яг энэ хэмжээгээр нь үнэ өсчихсөн. Үүнийг зохицуулахынтулд арилжааны банкуудын зээл явж байна. Цалин ерөөсөө хүрдэггүй, бүгд зээлтэй болчихсон байгаа. Ард түмнийамьдрал зээлэн дээр тогтож байна. Тэтгэврийн хүн байсан ч зээлтэй, ажил хийж байгаа нь ч цалингийн зээлтэй байгаа.Зээл бүгдээрээ хэрэггүй гэж үзэж байгаа юм биш. Гэхдээ энэ их өр зээлийн асуудлыг одоо зохицуулах цаг нь болсон.Унаж буй машин, амьдарч байгаа байшин, тэр байтугай унтах ор, барьж байгаа утас нь ч зээл л байгаа шүү дээ.Тэгэхээр энэ хүмүүс яаж цаашид өр зээлийн дарамтаас гарах вэ. Эдэлж хэрэглэж буй бүх зүйл нь банкинд зээлийнбарьцаанд байна шүү дээ. Ийм учраас л зээлийг зохих төвшинд барих хэрэгтэй. Энэ чинь мөнгөний бодлогоор лшийдэгдэх асуудал. Гэтэл өнөөдөр төгрөгийн ханшийг чангалаад гадаад валют, ам.долларын ханшийг сулруулаадявъя гээд байна. Үүнийг мэргэжлийн үүднээс авч үзвэл мөнгөний бодлогын хүүгээ нэмэх шаардлагатай. Нэмж байж лтөгрөгийн ханш чангарна шүү дээ. Харин амьдрал зээлийн хүүг бууруул гэж шаардаад байдаг. Ийм хоорондоозохицохгүй үзүүлэлтүүдийг мэргэжлийн хүмүүс, эрдэмтдийн оролцоотойгоор өмнөх Засгийн газар, шинэ байгуулагдахЗасгийн газартай хамтарч ард түмэндээ үнэн зөв, ил тод мэдээлэл өгмөөр байна.
–Мөнгөний бодлогын хүүг өсгөвөл арилжааны банкуудын зээлийн хүү өснө. Тэгэхээр ард түмний нуруундээр эргээд л дарамт болох юм биш үү?
–Өнгөрсөн УИХ–ын сонгуулиас харахад ард түмэн ухаантай учраас саналаа нийлүүлж МАН–д нь өгсөн гэж бодожбайна. Харин одоо эдийн засаг үнэхээр хүнд байдалд ороод байна уу, үгүй юу гэдгээ нийтэд ил тод болгох хэрэгтэйбайна. Монголбанкны хуулийн 4.1 дүгээр зүйлд зааснаар “Төвбанкны үндсэн зорилт үндэсний мөнгөн тэмдэгттөгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино” гэжээ. Гэтэл өнөөдөр Төвбанкны хуулийн үндсэн зорилт биелэгдэхгүйбайна. Төгрөг тогтворгүй болж, зүгээр цаас болчихсон гэж ярих болжээ. Тэр ч байтугай зарим иргэн цалингааам.доллараар тогтоолгож төгрөгөөр авч байя гэх яриа ч гардаг. Тиймээс ам.долларын ханшийг бууруулъя гэвэлзөвхөн гадаадаас орж ирэх гадаад валютын урсгалыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай. Харин зээлийн хүүгнэмэгдүүлэх боломж байхгүй.
–Гадаадаас валют оруулж ирнэ гэхээр “Дахиад л зээл тавих нь” гэж ойлгогддог шүү дээ?
–Үгүй л дээ. Мэргэжлийн Засгийн газар өөрийн мөрийн хөтөлбөрөө боловсруулаад УИХ–аар батлуулахад гадаадвалютын эх үүсвэрийг хэрхэн татахаа тусгаж өгөхөд л асуудал тодорхой болно.
–Үүнээс гадна манай улс таван төсөвтэй болчихлоо гэдэг асуудал яригдаж байна?
–Манай улс одоо таван төсөвтэй болчихоод байна гэж МАН–ын хөтөлбөрт дурджээ. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл бонд,төмөр замын төсөв тусдаа буюу улсын төсвөөс гадуур авсан зээлээ өрөндөө оруулж тооцохгүй байгаа юм уу. Эрхбаригч хоёр том хүчин одоо үүний учрыг тайлж, ажлаа өгч авалцах нь дээр болов уу. Улсын төсвөөс гадуур авсан өр,зээлийн асуудлаа одоо ард түмэндээ ил тод болгох хэрэгтэй. Үнэхээр аваагүй юм бол эрхээ хүлээлгэж өгч буй хүчин“Энэ бол худал. Манай улсад таван төсөв байхгүй шүү дээ. Нэг л төсөвтэй” гэдгээ ард түмэндээ мэдээлэх цаг ньболсон.
–Хэрэв таван төсөвтэй болчихсон байвал яах вэ?
-Монгол Улс таван төсөвтэй байх нь ойлгомжгүй асуудал юм. “Чингис”, “Самурай” бондынх гэж тус тусдаа төсөвтэй байхаар үүнийг нэтгэж, улсын нэгдсэн төсөвт тусгай зүйл ангиудаар бүлэглэж гаргах нь зүйтэй байх. Эрх баригч хүчин нэг нь ажлаа хүлээлгэж өгөхөөсөө өмнө тайлангаа гаргаад Сангийн сайд нь гарын үсгээ зураад хүлээлгэж өгвөл зөв байх. Ингэвэл ард түмэн хэн нь худал хэлээд, хэн нь үнэн яриад байгааг мэднэ шүү дээ. Ингэхгүй бол зарим хүн Монгол Улсын Засгийн газар ард түмнээсээ нууж зээл авсаар байгаад 22 тэрбум ам.долларын зээлийн өртэй болчихлоо гэж ярьж байна. Энэ 22 тэрбум ам.долларын зээлийг хэн авчихсан юм бэ. Аж ахуйн нэгж, хувь хүн тус бүрээр нь тайлангаа гаргаж, нийтэд мэдээлэхийг санал болгож байна. Үүнээс гадна Монголбанк “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” нэрийдлээр өөрийн цөөн тооны хэдэн компаниудад хөнгөлөлттэй зээл олгосон нь зах зээлийг гажуудуулсан гээд байгаа. Гэтэл Төвбанк, арилжааны банкуудтай л харилцахаас биш хувийн компаниудад зээл өгөх хуулийн заалтгүй. Хэрэв Төвбанк үнэхээр хуулиа зөрчөөд энэ зээлийг аж ахуйн нэгжид олгочихсон юм бол хариуцлага хүлээлгэнэ гэж бичээд байх юм. Ямар хариуцлага хүлээлгэдэг нь ард иргэдэд сонин байна. Ажлаас нь халаад л хариуцлага тооцсон болох уу. Энд дөрвөн тэрбум төгрөг яригддаг. Энэ их мөнгөний тайланг гаргах хэрэгтэй. Ингэж байж л өр зээлийн асуудал цэгцрэхээр байна. Төвбанк БНХАУ-ын Ардын банкнаас своп хэлцлээр мөн л 15 тэрбум юань авсан байна. Үүнийг ам.долларт шилжүүлэн тооцвол 3-4 тэрбум, төгрөгөөр тооцвол 4-5 их наяд төгрөг болно. Тэгээд энэ их мөнгийг юунд зарцуулав. Гэтэл хойд хөрш ОХУ-аас мөн л ийм своп хэлцлээр рубль авахаар яригдсан байх жишээтэй. Эцэст нь хэлэхэд, Төвбанк ч бай, Сангийн яам ч бай УИХ-ын сонгуулийн үр дүнгээр ажлаа хүлээлгэж өгөхөд дээр яригдсан өр зээл, таван төсвийн талаар нэг бүрчлэн тайлан гаргаж, Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч нар нь гарын үсгээ зурж ойлгомжтой, тодорхой тайлбар бичих нь зүйтэй. Ингэснээр өр зээл, төсвийн асуудал сонгогч олон түмэнд ойлгомжтой, ил тод болох болов уу.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин