07.22

Нара болзооноос татгалзав

Дуучин Нара сонгуулиас хойш өөрийнх нь тодорхойлсноор лагерын хүн болоод байгаа билээ. Харин тэрбээр саяхан болзоонд уригдсан ч татгалзсан гэнэ шүү. Энэ талаар тэрбээр 
“Болзоонд явсангүй оронд нь дуртай юмаа идчихлээ, би их зожиг хүн болж байх шиг байна уу даа. Ганцаараа хоол идээд огт ганцаардсан мэдрэмж төрөхгүй, харин ч бүр сайхан санагдах шиг. Гэснээс найзуудаа Гэгээнтэнд байдаг дөнэр унгар гуляш шөл заавал идэж үзээрэй за юу. Ёстой гоё амттай. Одоо харьж гэрээ цэвэрлэе дээ. Болзоонд урьсан хүндээ үнэнээ хэлээд уучлал гуйчихлаа, нэг л тийм фийлинг” хэмээн цахим хуудаснаа бичжээ.