04.14

Жүжигчин Б.Навчаагийн “алтан хэрэглэгч”-ийн арга юу байв

“МN-25 дугаар суваг” телевизийн хамт олны бэлтгэн хүргэдэг “Хорин нэгэн мянга” реалити шоуны энэ удаагийн дугаарт МУСТА  дуучин Г.Эрдэнэтунгалаг, жүжигчин Б.Навчаа нар оролцож, өрсөлдөж байгаа билээ. Реалити шоуны оролцогчид зочид буудалд 10 хоног амьдрахдаа 21 мянган төгрөгийг хэрхэн зөв зохистой зарцуулах болон хүнд хүчир ажил хийж, хэн нь хэрхэн хоол олж идэхээ харуулдаг. Харин өчигдөр үзэгчдийн хүртээл болсон нэвтрүүлгийн эхний дугаарт МУСТА  дуучин Г.Эрдэнэтунгалаг “Хүчит шонхор” захаас хонины гэдсийг хямдруулан  худалдан авч, нутгийн эгчээсээ зарим хүнсээ авч байгаа харагдсан.

Тэгвэл түүний өрсөлдөгч жүжигчин Б.Навчаа “Оргил” худалдааны төвөөр орж, “Би танай алтан хэрэглэгч” гэсээр 30 орчим мянган төгрөгийн барааг 500 төгрөгөөр авсан юм. Гэхдээ түүний энэ үйлдэл олон хүний дургүйцлийг төрүүлсэн бололтой. Учир нь нэвтрүүлгийн цахим хуудаснаа жүжигчин Б.Навчаагийн үйлдлийг буруутгасан сэтгэгдэл нэлээд харагдана лээ. Ямартай ч Б.Навчаа “алтан хэрэглэгч” гэх аргаар эхний өдрөө л нэлээд мөнгөний зөрүү гаргаад амжсан. Нэвтрүүлгийн төгсгөлд юу болж, хэн ялагч болох нь удахгүй тодорхой болох юм.

С.НАРАН