07.23

ЭЕШ-ын дүн 650-аас дээш бол урт хугацааны зээлд хамрагдах боломжтой

Б.ТУУЛ

Элсэлтийн шалгалтаа амжилттай өгч, их, дээд сургуулийн босго алхсан залууст санаа зовох зүйл цөөнгүй бий. Учирнь, ирэх сарын 15-наас их, дээд сургуулиудын Удирдах зөвлөл хуралдаж, сургалтын төлбөрийн талаар хэлэлцдэг. Хамгийн багадаа л  2.5  саяас эхэлдэг сургалтын төлбөр сургууль болон суралцах мэргэжлийн чиглэлээсээшалтгаалж, 4-7 сая төгрөг хүртэл өсөн нэмэгддэг. Дээр нь шинэхэн элсэг­чид сургалтын төл­бөрөө наймдугаар сарын20-ны дотор хэсэгчлэн тө­лөөгүй тохиолдолд ихэнх сургуулийн Сургалтын алба элсэгчдийг бүртгэхээс тат­галздаг. Иймд элсэлтийн шалгалтаа амжилттай өгсөн ч, сургалтын төл­бөрөө хэрхэн яаж төлөх вэ гээд шөнө нойргүй шахамхонож байгаа оюутнуудад боломж бас бий гэдгийг дуулгая.

Их, дээд сургуулийн сургалтын төлбөр аль ч айлд  нэлээд хүндхэн ачааг үүрүүлдэг. Ялангуяа 1-2 оюутансуралцаж байгаа тохиолдолд нэг хүүхдийн сургалтын төлбөрт хамгийн багадаа л 3.8 сая төгрөг зарцуулна гэжтооцвол нэг айлаас  бусад зардалтайгаа нийлээд 10 сая төгрөг зарцуулах шаардлага гардаг. Харин энэ мөнгөцалингаас цалингийн хооронд ажил, амьдралаа залгуулдаг ихэнх айлд тийм ч хялбар байдаггүй. Санхүүгийнболон сэтгэл санааны хүндхэн дарамтыг учруулдаг.  Иймд Монгол Улсын Засгийн газраас  оюутан өөрөөсургалтын төлбөрөө зээлээд сурч болох, сургууль төгссөн хойноо эргээд төлөх “Сайн оюутан” хөтөлбөрийгхэрэгжүүлж эхлээд байна.

ОЮУТНУУДЫН  83 ХУВЬ НЬ ЦАЛИН, ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛЭЭР СУРАЛЦДАГ

БСШУ–ы сайд Л.Гантөмөр “Сайн оюутан”  хөтөлбөр нь дээд боловсролын бай­гууллагын өрсөлдөөнийг дэмжих,сургалтын санхүүжилтийн механизмыг сайжруулах замаар боловсролын хүр­тээмжийг нэмэгдүүлэх, оюутны биедаасан байдал, хариуцлага, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, сурах бололцоог нэмэг­дүү­лэх зорилготой хөтөл­бөр” гэж хэлсэн. Учир нь, “Сайн оюутан” хөтөлбөр хэрэгжсэнээр оюутнуудын өрсөлдөх чадвар сайжирч, сайнсурвал тэтгэлэг, сургалтын төлбөрийн зээл авах боломж бүрдэж байгаа юм.

Монгол Улсад  нийт 162.200 оюутан их, дээд сургуульд суралцдаг гэсэн статистик бий. Тэдний  93 хувь нь хувийнзардлаараа сургалтын төлбөрөө төлдөг аж.  Хувийн зардлаар суралцаж байгаа 150.980 мянган оюутны 83 хувьнь эцэг, эхийнхээ цалин болоод тэтгэврийн зээлээр сургалтын төлбөрөө төлдөг гэсэн судалгаа байна. Иймд эцэгэхчүүд болон оюутан залуус өөрсдөө ч бас мэдлэгтэй, санаачлагатай  байх хэрэгтэй юм.  Сургалт сайтайоюутнууд тэтгэлгээр суралцах, хөнгөлөлттэй суралцах, зээлээр суралцах боломж  цөөнгүй байна.

МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН ИХ, ДЭЭД  СУРГУУЛИЙН ОЮУТНУУД ЗЭЭЛ АВАХ ЭРХТЭЙ

“Сайн оюутан” хөтөлбөрийн хүрээнд богино болон урт хугацааны шат дараалсан арга хэмжээг авах бөгөөд хөтөлбөрнь хоёр үе шаттай юм. Нэгдүгээрт, дээд боловсролын сургалтын төлбөрт зориулан авсан иргэдийн цалин, тэтгэврийнзээлийг “Сайн оюутан” хөтөлбөрийн зээлд шилжүүлнэ. Энэ хүрээнд 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш дээдболовсролын сургалтын төлбөр санхүүжүүлэхээр авсан иргэдийн зээлийн одоогийн хүүг 5 хувь болгон бууруулна. Энэтохиолдолд, төлбөр төлсөн оюутны голч дүн 2.5-аас дээш байх.  Оюутан нь дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээдсургуулийн бакалаврын, үндсэн ангийн оюутан байх, төлбөр төлсөн оюутан нь зээлдэгчийн гэр бүлийн гишүүн байх.Зээл авснаас хойш 14 хоногийн дотор сургалтын төлбөр төлснийг нотлох сургуулийн болон зээлдэгчийн дансны хуулга,бусад баримттай байх гэсэн шаардлага тавигдаж байгаа аж.

СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ЗЭЭЛИЙГ ДӨРВӨН ЖИЛИЙН ДОТОР ЭРГЭН ТӨЛНӨ

Хоёрдугаарт, урт хугацааны зээлд дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын, үндсэн ангийноюутан хамрагдах эрхтэй. Нэгдүгээр дамжааны оюутнуудад элсэлтийн ерөнхий шалгалтын дүн 650-аас дээш байх,хоёр болон түүнээс дээш дамжааны оюутнууд 3.5-аас дээш голч дүнтэй байх шаардлага тавигдаж байна. Энэсургалтын төлбөрийн зээл нь их, дээд сургуулиудын нэг жилийн төлбөрийн дундажтай уялдуулан  тухайн банк зээлийгшийдвэрлэх аж.  Жилийн хүү нь 5 хувь байх, дээрээс нь барьцаагүй байх бөгөөд оюутан сургууль төгссөнөөс хойшдөрвөн жил хүртлэх хугацаанд эргэн төлүүлэхээр журамд тусгажээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин