04.14

Фото модель М.Мөнхжаргалд нүцгэн зургууд нь таалагдахаа больсон гэнэ

Дүрлэгэр алаг нүд, эрлийздүү төрхөөрөө нэгэн үе дуучдын клипийг чимж байсан фото модель М.Мөнхжаргал загварын тайзаа орхиод багагүй хугацаа өнгөрсөн. Түүний хувьд хөрөнгө чинээтэй айлын бэр болж, дээд сургууль “бэлгэнд авсан” гэх мэдээлэл нэг хэсэгтээ хэвлэлийн хуудас чимж байв. Тиймдээ ч тэрбээр өдгөө “Сити” дээд сургуулийн захирлаар ажиллаж байгаа бөгөөд  түүнийг “их, дээд сургуулиудын мисс” хэмээн өргөмжлөөд ч амжсан байдаг. Ийнхүү өдгөө захирлын зөөлөн суудалд заларсан бүсгүй өсвөр насандаа загвар өмсөгч болох мөрөөдөлд автаж явсан ч намхан хэмээн гологдож, өөртөө фото модель хэмээх цол хайрласан гэлцдэг. Тиймдээ ч тухайн үед зоримог алхмууд хийж, хагас нүцгэн зураг авахуулж, дуучин Т.Дэлгэрмөрөнгийн клип хийгээд “9009” киног нүцгэн биеэрээ чимсэн. Гэтэл өдгөө захирал бүсгүйд дээрх нүцгэн зургуд нь таалагдахаа больж олон нийтийн сүлжээнээс устгуулж эхэлсэн гэнэ шүү.

С.ТУУЛ