07.25

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдээлэл хийнэ

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өнөөдөр мэдээлэл хийнэ. Мэдээлэл хийх сэдэв нь "Шүүн таслах ажлын 2016 оны эхний хагас жилийн дүн мэдээ" сэдвээр хийх юм байна. Монгол Улсын шүүх хагас жилийн хугацаанд хичнээн хэрэг шийдвэрлэсэн, эрүү, иргэн, захиргаа тус бүрээр нарийвчилсан мэдээллийг өмнөх жилүүдийнхээс өссөн буурсантай харьцуулан авахаас гадна сонгуультай холбоотой хичнээн хэрэг маргаан шүүхээр шийдвэрлэгдсэн зэргийг мэдэх боломжтой ажээ.