Реппер Gee буюу Т.Мөнх-Эрдэнэ өчигдөр хуримаа хийжээ. Түүний гэргийг Н.Минжирмаа гэдэг. Социологич мэргэжлээр сургууль төгссөн бөгөөд мэргэжлээрээ хувийн байгууллагад ажилладаг байна. Хосууд ирэх сард хуримаа хийхээр товлож ойр дотныхондоо хуримын урилгаа тарааж эхэлсэн аж. Тэднийх М.Бургуужин гэдэг нэг охинтой юм. Хосын хуриманд урлаг соёлын алдартнууд болон олны танил эрхмүүд уригдаж, аз жаргал хүсчээ.