04.14

Гадны 20 иргэн гэмт хэрэгт холбогджээ

Он гарсаар эхний нэгдүгээр улирлын байдлаар манай улсад ажиллаж, амьдарч буй гадаадын 20 иргэн гэмт хэрэг үйлдсэн нь өмнөх оны мөн үеэс 4 дахин өссөн үзүүлэлт юм. Тухайлбал, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын 6 иргэн, Оросын Холбооны Улсын 3 иргэн, Бүгд Найрамдах Солонгос Улсын 10 иргэн, Амеркийн Нэгдсэн Улсын 1 иргэн гэмт хэрэгт холбогдон шалгагдсан байна.

Гэмт хэргийн улмаас 4799 иргэн хохирсны 2044 буюу 42.5 хувь нь эмэгтэй,218 буюу 4.5 хувь нь 17 хүртэлх насны,  2547 буюу 53.0 хувь нь 18-34 насны, 1064 буюу 22.1 хувь нь 35-44 насны,  654 буюу 13.6 хувь нь 45-54 насны, 296 буюу 6.1 хувь нь 55- ба түүнээс дээш насны хүмүүс гэмт хэрэгт өртөж хохирсон байна. Хохирогчийн буруугаас 84, архидан согтуурсан үедээ 48 иргэн гэмт хэргийн халдлагад өртөж хохирчээ.

Гадаадын  34  иргэн гэмт хэргийн халдлагад өртөж хохирсоныг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 21.4 хувиар өссөн. Тухайлбал:  Бүгд Найрамдах Хятад Ард Улсын 17 иргэн, Бүгд Найрамдах Солонгос Улсын 2 иргэн, Оросын Холбооны Улсын 5 иргэн, Америкийн Нэгдсэн Улсын 4 иргэн, бусад улсын 6 иргэн гэмт халдлагад өртөж хохирсон байна.

Гэмт хэргийн улмаас нийт 39579,7,4 сая  төгрөгийн хохирол учирсан нь өмнөх оны мөн үеийнхээс хохирол 2.6 дахин өссөн. 5183,9 сая төгрөг буюу 13.1 хувийг хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны явцад нөхөн төлүүлжээ. Нийт хохирлын 48.5 хувийг хэрэг бүртгэлтийн шатанд, 10.6 хувийг мөрдөн байцаалтын ажиллагааны явцад нөхөн төлүүлсэн байна.