Жүжигчин А.Ганчимэгийн төрсөн өдөр хоёр хоногийн өмнө тохиожээ. Тэрбээр эцэг эхээсээ гурвуулаа бөгөөд нэг эгч, нэг дүүтэй айлын дунд хүүхэд. Өдгөө "Хувьсал" продакшнд харьяалагдаж шуугиан тарьсан дүрүүдийг бүтээгээд байгаа. Тэгвэл шинэхэн уран бүтээлдээ шамдан орчихсон түүний төрсөн өдрийг хамт олон нь 25 насных нь баярыг нижгэр тэмдэглэсэн байна.