10:00 цагт
Чингисийн талбайд ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ өдөрлөгийн нээлт өглөө болж, Энхтайваны өргөн чөлөөгөөр өдөрлөг сурталчлах цуваа явна.
ОБЕГ-ын мэдээллийн төвд Баян-Өлгий аймгийн Өлгий суманд болсон үерийн гамшиг, нэрвэгдэгсдэд үзүүлж буй хүмүүнлэгийн тусламж, газар дээрх нөхцөл байдал одоо ямар байгаа талаар хэвлэлийн бага хуралтай. Хэвлэлийн хуралд ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, ОБЕГ-ын ГУСГ-ын дарга, хурандаа Д.Батсайхан нар оролцоно.Утас: 99249813
12:00 цагт
МҮЭСТО-д ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ өдөрлөгийн нээлтийн хурал болно. Өдөрлөгт хүрэлцэн ирснээр элэгний вирүсийн эмчилгээ, эмүүд, шинжилгээнүүдийн талаар мэргэжлийн эмч, албан ёсны төлөөлөгчдөөс мэдээлэл авах боломжтой. Мөн доктор профессор эмч нарын нээлттэй уулзалтанд оролцож, сонирхсон асуултандаа хариулт авах боломжтой.
Монгол ньюс мэдээллийн төвд “Тольт” бүрэн дунд сургуулийн удирдлагууд холбогдох хууль, захирамжийг зөрчиж нийтийн эзэмшлийн талбай, тэр дундаа хүүхдийн тоглоомын талбайн газраас хумсалж барилга байгууламжаа өргөтгөх гэж байгааг эсэргүүцэж оршин суугчид хэвлэлийнхэнд хандлаа.
15.00 цагт
Зүүн хойд Азийн судалгааны төвийн нээлт Монгол улсын ШУА-ийн Түүх, археологийн байранд /Офицеруудын ордонд байрлах ШУА-ийн хүрээлэнгүүдийн нэгсдэн I байр/ болно. Нээлтийн үйл ажиллагаанд Японы талаас Японы Хүмүүнлэгийн үндэсний хүрээлэнгийн ерөнхийлөгч, доктор Нарифуми Тачимото, Японы Элчин сайдын яамны Элчин зөвлөх Кикүчи Минорү, Хоккайдо их сургуулийн профессор Акихиро Ивашита, Тохоку их сургуулийн профессор Хироки Ока болон холбогдох албаны хүмүүс, монголын талаас Монгол улсын ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, профессор С.Чулуун нар оролцоно. Утас: 99045949