УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан болж, Удирдах зөвлөлөөс оруулж ирсэн дөрвөн сайдад нэр дэвшигчдийг дэмжсэн байна. Бүлгийн гишүүд Засгийн газрыг яаралтай бүрдүүлэх хэрэгтэй гэж үзжээ.
Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаад,
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд: П.Сэргэлэн /ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга/,
Эрүүл мэндийн сайд: А.Цогцэцэг /АӨСҮТ-ийн дарга/
Эрчим хүчний сайд: Т.Энхтайван /ЭБЭХ-ний дэд сайд асан/-г,
Барилга, хот байгуулалтын сайд: Г.Мөнхбаяр /Хотын дарга асан/ нарыг нэр дэвшүүлэхээр болж, шийдвэрээ гаргасан билээ.