Энэ онд цалин тэтгэврийг нэмэх зорилгоор 130 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгасан байдаг. Үүнтэй холбогдуулан өнгөрөгч сар шинийн баярын өмнө өндөр настны тэтгэврийг нэмэгдүүлсэн. Тэгвэл ирэх тавдугаар сарын 1-нээс Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхээр болжээ. Мөн ирэх долоодугаар сараас эхлэн Төрийн тусгай албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх бол аравдугаар сарын 1-нээс эхлэн Төрийн удирдах албаны ажилтнуудын цалинг нэмэгдүүлэхээр болсон байна. Уг шийдвэрийг Хөдөлмөр нийгмийн зөрчлийн гурван талт хэлэлцээрээр баталсан аж. Өдгөө төрийн албан хаагчын дундаж цалин 570 мянган төгрөг байгаа бөгөөд дээрх шатлалаар цалин нэмснээр дундаж цалин 630 мянган төгрөг болно гэх мэдээлэл байна.
С.ТУУЛ