Холливудын од Эштон Катчер, Мила Кунис нар хамгийн хямдхан бөгжтэй хос гэнэ. Тодруулбал, Мила Кунис энэ талаар “Бид хоёр сүй тавихдаа их аятайхан сүйн бөгж худалдаж авсан шүү. Харин гэрлэхдээ бид нар хамгийн энгийн бөгжийг сонгож авахаар шийдсэн. Тийм учраас бид хоёр Etsy сайт руу нэвтэрч ороод тэндээс худалдан авалт хийсэн. Би тэнд нэг нарийхан бэлзэг 90 хүрэхгүй долларын үнэтэй байгааг хараад “Наадахыгаа аваач дээ” гэж хашгирснаа санаж байна. Эштоны бөгж арай үнэтэй буюу 100 долларын ханштай байсан юм” хэмээн ярьсан байна.