07.30

”Саальчин” Ану


Дуучин Ану гэр бүлийнхэнтэйгээ хамт хөдөө амарч байгаа аж. Тэрбээр  дээлээр гоёж, гүү саасан шигээ амралтаа өнгөрүүлж явна. Хоёр хөөрхөн охиных нь эцэг, хайртай ханийнхаа төрсөн нутагт жинхэнэ айл гэрийн эзэгтэй хүн шиг ая тухтай амарч суугаадаа тэрбээр тун ч их баяртай байгаа бололтой. Учир нь тэрбээр “Эмэгтэй хүн энэ насандаа эр нөхрөө хүний дээд хэмээн дээдлэн хүндэлж амьдарвал дараа төрөлдөө дагинасын оронд төрдөг гэдэг. Хүндэлж хайрлаж явах болно оо,дараа төрлийн төлөө бус энэ амьдралыг илүү утга учир баяр жаргалтай байлгахын төлөө...” хэмээн цахим хуудаснаа бичжээ.