08.01

Өнөөдөр болох үйл явдлууд


Нийслэлийн ЗДТГ болон МБШТөв Гандантэгчэнлин хийд хамтран хоёрдахь жилдээ зохион байгуулж буй "Даншиг наадам-Хүрээ цам 2016" шашин, соёлын их наадмын үйл ажиллагааны талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал 10 цагт Гандантэгчэнлин хийдэд болно. Утас: 88081261, 98482202

11:30 цагт

    Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд МАН-ын жирийн гишүүд цаг үеийн асуудлаас үүдэн “Цэгцрэх хөдөлгөөн” байгуулж байгаа талаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт

    Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумыг Улаанбаатар хотод 3 дахь жилдээ зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан НЗДТГ-аас хэвлэлийн бага хурал зарлаж байна. НЗДТГ-ын А танхимд болох хуралд Нийслэлийн Засаг дарга болон холбогдох албаныхан оролцож дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Утас: 88781218 325044

13:00 цагт

    "Монгол ньюс" мэдээллийн төвд СХД-ийн 17 дугаар хороонд баригдаж байгаа "Тольт" сургуулийн спорт заалны барилгын асуудлаар сургуулийн удирдлага, эцэг эхийн төлөөлөл хамтран мэдээлэл хийнэ.

18:00 цагт

    УБТЗ-ын Соёлын ордонд "Ган үзэг 2016" яруу найргийн наадам болно. Яруу найрагчид эх орон, төмөр зам, чөлөөт гэсэн сэдэвтэй гурван шүлгээр оролцох юм.