08.01

Канье Уэст эхнэрийнхээ нүцгэн зургуудад дуртай


Алдартай хос болох  Канье Уэст, Ким Кардашьян нар "Harper’s Bazaar" сэтгүүлийн есдүгээр сарын дугаарын зочин болжээ. Дагалдах ярилцлагадаа продюссер, рэппер эр өөрийн эхнэрийн чармай нүцгэн авахуулсан өөрөг зургуудыг ихэд таалдаг гэдгээ ярьсан байна. Тэдгээр зургууд нь хүмүүсийн унтууцлыг хүргэж, тэднийг залхаах болсон билээ.Канье энэ талаар “Би түүний чармай нүцгэн авахуулсан зургуудад дуртай. Үүнийг хийж байх үед нь би түүнийг харах дуртай. Ер нь бол би түүнийг нүцгэн байхад нь харах дуртай хүн. Энэ нь надад ихэд таалагддаг. Мөн би түүний биеийн гоёмсог галбирт дуртай. Түүний биеийн галбир урлагийн бүтээл мэт байдаг. Кимийн хувьд биеийн галбир нь ихээхэн ач холбогдолтой зүйл. Түүнийг нь хорих  юм бол Аделийг дуулуулахгүй байгаатай адил зүйл болно” гэжээ.