08.02

Дуэйн Уэйд багаа орхисон шалтгаан


Хамгаалагч Дуэйн Уэйд “Майами Хит” багаа орхин “Чикаго Буллс”-д очих шийдвэр гаргахад нь мөнгө чухал үүрэг гүйцэтгээгүй гэдгийг мэдэгджээ. Уэйд “Өнгөрсөн жил би үнэхээр их мөнгө авахыг хүссэн. Хүссэндээ ч хүрсэн. Харин энэ жил миний хайрлаж, хүндэлдэг багийн маань барьж байгаа чиг бодлого, зорилго зэрэг нь өнгөрсөн онуудтай харьцуулбал жаахан өөрчлөгдсөн л дөө. Тиймээс би багаа орхихоор шийдсэн” гэсэн байна.