08.02

Гишүүн асан Ц.Оюунгэрэл ном бичиж, хүүхэд харж байна


УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл сонгуульд ялагдал хүлээснээсээ хойш ном бичих ажилдаа ханцуй шамалжээ. Тэрбээр "Ногоон нүдэн лам" романыхаа хоёрдугаар дэвтрийг бичиж байгаа аж. ийнхүү тэрбээр хэсэг хугацаанд "time out" авч уран бүтээлдээ анхаарал хандуулахын зэрэгцээ эмээгийн ажлаа ч хийж байгаа аж. Тэрбээр "Энэ хар халуунд хүүхэд харах, ном бичих хоёр л яг таарсан сайхан ажил юм байна" хэмээн жиргэсэн байна лээ.