11:00 цагт
БНТУ-ын элчин сайдын яаман дээр ТИКА-аас Түрэгийн үеийн "Хөшөө цайдам" музейд дэмжлэг үзүүлэх төслийн хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болно.
Туркийн Элчин сайдын яаманд болох /Төв шуудангаас "Цэцэг" төв рүү уруудах зам дагуух Туркийн ЭСЯ/ "Хөшөө Цайдам музейд дэмжлэг үзүүлэх төслийн хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа"-болно. Тус ажиллагаанд Туркийн хамтын ажиллагаа, хөгжлийн агентлаг ТИКА-гийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулагч Вэйсэл Чифтчи, Хөшөө Цайдам музейн захирал Т.Нарангэрэл болон Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөз нар оролцож сэтгүүлчдэд мэдээлэл өгнө. Утас: 89004465, 315125, 311200
12:00 цагт
Монгол ньюс мэдээллийн төвд Монгол рок хөгжмийн үүсэл хөгжил, шинэ үеийн Моханик хамтлагийн тухай Америкийн "LIVE from UB" баримтат киног Монголд гаргаж байгаатай холбоотой Моханик хамтлаг болон киноны нээлтийг зохион байгуулагч нар мэдэгдэл хийнэ. Утас: 8905-6627
Мишээл барилгын их дэлгүүрийн 2-р давхарт байрлах "ОРОН СУУЦНЫ БИРЖ"-д Орон сууцны 100 гаруй төсөл болон барилгын материал үйлдвэрлэгч, импортлогчдыг оролцуулсан “Орон сууц, барилгын материалын үзэсгэлэн худалдаа” эхэлнэ. Үзэсгэлэн худалдаа 2016 оны 8-р сарын 5, 6, 7-ны өдрүүдэд болно. Утас: 9990-7815, 99905443
13:30 цагт
ХХААХҮЯ-ны 1 дүгээр давхрын хурлын зааланд ХХААХҮЯам болон Япон улсын Шизүока муж хооронд 2014 онд байгуулсан хамтран ажиллах тухай "Санамж бичиг"-ийн хүрээнд "Шизүока мужийн Гадаад худалдааны орчин" сэдэвт уулзалт семинар зохион байгуулагдана. Уулзалт семинарт Шизүока мужийн Эдийн засаг, Аж үйлдвэрийн газрын дэд дарга Ё.Ватанабэ, Бизнес хөгжлийн газрын даргын орлогч н.Сүзүки, Японы Гадаад худалдааг дэмжих байгууллагын мэдээллийн төвийн дарга н.Фүжимото болон "Асү-наро менежмент партнерс" Жижиг, дунд үйлдвэрийн газарт менежментийн зөвлөгөө өгөх холбооны гүйцэтгэх захирал н.Кимүра нар оролцоно. Утас: 99072224