“Рио-2016” олимпийн наадмын Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 60, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингийн барилдаан болох билээ. Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг эхний тойрогтоо хийлж, дараагийн тойрогт БНСУ-ын тамирчин Jeong Bokyeong-той хүч үзэхээр болжээ.
60 кг-ын жинд манай улсын тамирчин Ц.Цогтбаатар эхний тойрогт Гватемалагийн бөх Рамос Жосетэй учраа таарсан байна. Тэрээр анхны олимпдоо оролцож буй бөгөөд нас залуу ч энэ жинд хүчтэй өрсөлдөгчөөр нэрлэгдэж буй юм.