08.06

Иргэдэд худлаа хэлж АТМ-нээс мөнгө залилж яваа эмэгтэйг эрэн сурвалжилж байна

Вокзал хавиар иргэдийг хуурч мэхэлж АТМ-нээс нь мөнгө авахуулж залилан хийдэг эмэгтэйг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж эхэлжээ. Залилагч этгээдийн хувьд хүмүүст худлаа хэлж итгүүлэн мөнгө авдаг байна.

Хоёр хоногийн өмнө гэхэд зэргэлдээ хоёр дэлгүүрийн худалдагч нараас мөнгө авчээ. Тэрбээр “Би картгүй явж байна. Таны ХААН банкны дансаар дамжуулж мөнгөө аваад өгье. Миний мобейл банкинд мөнгө байна. Таны руу шилжүүлчихье” гээд мөнгө шилжүүлж, гүйлгээ амжилттай хийгдлээ гэж гарч ирдэг байна. Харин дэлгүүрийн худалдагчийн картыг авч гараад АТМ-ээс мөнгөө авах нэрийдлээр буцаагаад өөрийнхөө цахим карт руу шилжүүлчихээд таны дансанд мөнгө ороогүй байна. Мөнгө байхгүй юм бишүү” гэж хэлээд залилаад яваад байгаа эмэгтэйг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байна.

Тиймээс ард иргэдийг дээрх байдлаар худлаа хэлж яваа эмэгтэйд залилуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.