Монгол Улс “Рио-2016” олимпод 43 тамирчнаа сойж буйгаас жүдо, байт харваа, буудлагын төрлийн тамирчдын тэмцээн ид үргэлжилж байгаа билээ. Манай тамирчдаас жүдо бөхийн төрөлд залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт Ц.Цогтбаатар, дэлхийн аварга М.Уранцэцэг нар тэмцээнээ дуусгаж, хараахан медаль хүртэж чадаагүй.Ингэснээр спорт сонирхогчид өөр өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж, зарим нь шүүмжилж байгаа билээ. Тэгвэл тамирчдаа шүүмжилж, урмыг нь хугалж байгаа хүмүүст хандан Д.Дагвадорж аварга "Твиттер" хаягаараа дамжуулж “Та нарын шүлс нэг өдрийнх, тэдний хөлс 1000 өдрийнх. Олон юм битгий хуцаж бай” хатуухан хэлж бухимдлаа илэрхийлсэн байна.