Наймдугаар сарын 4-ний 22:00 цагийн орчим Бээжин-Эрээн чиглэлийн “Есөн луу” компанийн зорчигч тээврийн автобус Ша Хуа Юань суурины ойролцоо шатсан талаар бид мэдээлсэн. Тус автобусанд нийт 37 монгол иргэн зорчиж явсан юм. Монгол иргэдийн амь нас, эрүүл мэнд хохироогүй, иргэдийн зарим ачаа, бичиг баримт галд өртсөн юм. Тэд өчигдрийг хүртэл хэсэг болон тал бүрд байрлан яахаа мэдэхгүй байгаа талаар мэдээлэл байсан. Тэгвэл энэ талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад, “Иргэдийг замын үйлчилгээний цэгт байрлуулсан. Бээжин дэх ЭСЯ-наас тээврийн компани, цагдаагийн байгууллага, даатгалын компани, зорчигч иргэдтэй холбогдон тэднийг тээвэрлэх, хохирлыг барагдуулах чиглэлээр ажиллаж байна” гэж мэдээллээ.