04.18

Энн Хэтэуэй хүүхэд үрчилж авна

Холливудын бусад жүжигчдийг дагаад Энн Хэтэуэй өв залгамжлагчтай болох тухай бодож эхэлжээ. Жүжигчин бүсгүй өөрийн нөхөр Адам Шульмантай хүүхэдтэй болох гээд бүтэхгүй байгаа тул хүүхэд үрчилж авахаар шийдсэн байна. Энн бүсгүй бүл нэмэх өдрөө тэсэн ядан хүлээж, сэтгэл нь ихэд догдлон суугаа аж.

“Ойрын үед хүүхэдтэй болно. Энэ нь бодит зүйл гэдэгт тэрбээр итгэж ч чадахгүй байгаа. Энн баяр хөөрөөр бялхаж суугаа” хэмээн эх сурвалж өгүүлэв. Жүжигчин бүсгүй удахгүй хүүхэдтэй болно гэдгээ таньдаг хүн болгондоо хэлсэн ч ямар хүйсний, хэдэн настай хүүхэд үрчилж авна гэдгээ хэлээгүй гэнэ.