08.11

Ч.Санжаадамба аварга цолны найр хийнэ

Энэ жилийн наадмын үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Архангай аймгийн Хашаат сумын харьяат Улсын заан Ч.Санжаадамба арав даван түрүүлж, улсын аварга цол хүртсэн. Тэгвэл Ч.Санжаадамба аварга цолны хүндэтгэлийн найрынхаа зарыг тараажээ. Тэрбээр цахим хуудаснаа “Сайн байцгаана уу нүүр номын найзуудаа энэ өдрийн мэндийг хүргэе ээ. Аварга цолны маань хүндэтгэлийн наадам төрөлх Хашаат суманд энэ сарын 14-нд болно. Наадамд хүчит бөхийн барилдаан, их нас, соёолон, шүдлэн морьд уралдана. Та бүхнийг урьж байна” хэмээн зар тараажээ.