08.11

Сагсчин Шараваа агентлаг удирдана

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар найман агентлагийн даргыг томиллоо. Тодруулбал, МУГТ Ц.Шаравжамцыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамны харьяа агентлаг Биеийн тамир, спортын газрын даргаар томилох шийдвэрийг гаргасан байна. Тэрбээр 2011 онд нийслэлийн Чингэлтэй дүүргийн Биеийн тамир спортын газрын даргаар ажиллаж байсан билээ.