Зургаадугаар сарын сүүлээс эхлэн өссөн ам.долларын ханш өнөөдрийн байдлаар “Найман шарга” зах дээр нэг ам.доллар 2200 төгрөгтэй тэнцлээ.
Валютын ханш огцом өсч байгаа талаар тус “найман шарга” захын ченжүүд банкинд валютын нөөцийн хомсдол үүссэнтэй холбон тайлбарлаж байгаа юм. Харин эдийн засагчид валютын нөөц багасч, гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан нь ам.долларын ханшид нөлөөлж байгаа хэмээн тайлбарлаж байна.