08.15

Жоаким Ноа мөрөөдлөө биелүүлэв

Төвийн тоглогч Жоаким Ноа “Чикаго Буллс” багт хамтдаа тоглож байсан Деррик Рөүзийн хамт тамирчны замналаа “Нью-Йорк Никс” багт үргэлжлүүлэх болсондоо ихэд баяртай байгаа гэнэ.
Францын тоглогч “Деррикийг Робин Лопесоор солих үед би “Никс” багт төвийн тоглогч хэрэгтэй болно гэдгийг ойлгосон. Бие төлөөлөгч маань энэ баг миний очиж магадгүй баг болно гэж хэлснийг санаж байна. Үнэхээр л тэглээ. Би “Нью-Йорк” багт тоглохыг хүсэж ирсэн. Төрөлх хот минь, Деррик найз маань, Фил Жексон, ер нь бүгдээрээ намайг татсан. Миний мөрөөдөл биеллээ” хэмээн ярьжээ.