08.15

“Хүний хөгжил” сангаас 122,5 тэрбум төгрөгийг олгожээ

“Хүний хөгжил” сангаас сар бүр хүүхдэд 20 мянган төгрөг олгодог байсан билээ. Харин өнгөрсөн долдугаар сараас эхлэн энэ мөнгө санхүүжилт байхгүй гэсэн шалтгаанаар олгогдохоо больсон байгаа юм.

Үргэлжлүүлэн олгох уу, эсвэл бүр өгөхөө болих уу гэдгийг Засгийн газар болон Сангийн яам мэднэ. Одоогоор энэ мөнгийг үргэлжлүүлэн олгох эсэхийг судлах судалгааг явуулахаар Ажлын хэсэг байгууллагдсан байгаа юм. Иргэдийн хувьд энэ мөнгийг үргэлжлүүлэн олгоосой гэсэн хүлээлт байгаа нь үнэн. Санхүүжилттэй болж үргэлжлүүлэн олгох эсэхийг цаг хугацаа л харуулах нь дээ.

Харин ҮСЕГ-аас гаргасан тоо мэдээллэлээр "Хүний хөгжил" сангаас энэ оны эхний долдугаар сард 18 хүртэлх насны 1021.1 мянган хүүхдэд 122.5 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөнд олгожээ. Тэгвэл энэ мөнгийг цаашид үргэлжлүүлэн олгохын тулд дахин 100 гаруй тэрбум төгрөг шаардлагатай байгаа юм.