08.16

Өнөөдөр болох зарим үйл явдал

11.00 цагаас “Усны ашиглалт хэрэглээг тоолууржуулах хөтөлбөрийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх арга зам” сэдэвт олон улсын зөвлөгөөн Сүхбаатар дүүргийн 8 хороо “Танан” төвийн 3 давхар, хурлын танхимд болно.

11.40 цагаас ШӨХТГ-н "Хэрэглэгчийн төвд" 11:40 минутаас цаг үеийн хяналт шалгалтын талаарх мэдээлэл хийнэ.

12.00 цагаас Японы Элчин сайдын яаманд “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол улсад хэрэгжсэн төслийн тоо 500-д хүрч байгааг тохиолдуулан ГХЯ болон ЭМЯ-ны сайд, БСШСЯ-ны дэд сайд нарыг урин ёслолын арга хэмжээг зохион байгуулах ба уг арга хэмжээнд Элчин сайд Такэнори Шимизү болон, холбогдох аймаг, дүүргийн Засаг дарга нар оролцоно.

12.00 цагаас Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн 7-р форумд зориулсан хэвлэлийн бага хурал "Чингис" зочид буудлын "Тэмүүжин" танхимд болно.

12.30 цагаас УИХ-ын гишүүн Ж.Батзандан Пума Имперал зочид буудлын хурлын зааланд нийслэл дүүргийн АН-ын гишүүд дэмжигчидтэй уулзаж, "Ардчиллын төлөө-Үндэсний хэлэлцүүлэг2"-ээ хийнэ.