2013 оны долдугаар сарын 15-ны өдөр хуралдсан НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар Сүхбаатарын талбайг эзэн Чингис хааны нэрэмжит талбай болгох шийдвэрийг гаргасан. Харин Д.Сүхбаатарын гучинцар З.Хайдар тэргүүтэй хэсэг залуус уг шийдвэрийг эсэргүүцэн НИТХ-ын тэргүүлэгчдийн дээрх шийдвэрийг хууль бус хэмээн үзэж шүүхэд хандсан билээ. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2015 оны арванхоёрдугаар сард Д.Сүхбаатарын талбайг Чингисийн талбай хэмээн нэрлэсэн НИТХ-ын тогтоолыг хууль зөрчсөн гэж үзэж байсан.
Харин өнөөдөр болсон шүүх хурлаас Улаанбаатарын төв талбайн нэрийг Д.Сүхбаатарын гээд хуучнаар нь нэрлэх шийдвэр гаргажээ.