08.16

Булган аймгийн Тэшиг сум руу зорчихгүй байхыг зөвлөлөө

Онцын шаардлагагүй бол Булган аймгийн Тэшиг сум руу зорчихгүй байхыг албаныхан зөвлөж байна. Учир нь энэ сарын 13-нд орсон хур борооны улмаас Тэшиг сумын Харгал багийн нутаг Эгийн голын усны түвшин ихэсч, гүүрний хоёр талын үерийн далан сэдэрчээ.

Үүний улмаас тээврийн хэрэгсэл, явган хүн зорчих боломжгүй болсон байна. Өчигдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагч нар Эгийн голоор нийт 85 хүн завиар гаргаж ажиллажээ.