Мисс Б.Ханд гоо үзэсгэлэн, мэдлэг боловсрол, хөдөлмөрч чанараараа үе тэнгийнхэндээ гайхагдаж яваа нэгэн. Харин дэгжин бүсгүй саяхан үсээрээ тоглуулсандаа ихэд бухимджээ. Тэрбээр “Матрикс” салоноор үйлчлүүлсэн биш үсээрээ тоглуулж орхисон гэнэ. Тиймдээ ч тус салоныхонд гомдолтой байгаа аж. Тэрбээр “Матрикс” салон үс ч ороож чадахгүй. Ямар салон гэдэг юм бэ, танайхыг. Үсчдээ сургамаар юм” хэмээн хатуухан үгс чулуудаад авчээ. Монголдоо шилдэг гэгддэг "Матрикс" салоны тухай гомдол анх удаагийнх биш. Жирийн үйлчлүүлэгчид нь ч тэдний салоны талаар байнга шахам гомдол гаргадаг. Харин үүнийг нь тус салоныхон чихнийхээ хажуугаар өнгөрүүлчихээд, дахин нэгний үсээр тоглож суудаг бололтой.