Дөрвөн жилийн турш хятад айлд амьдарсан монгол хүүг Гадаад хэргийн яамны Консулын газраас эх оронд нь авчирчээ. Түүнийг манай улсын иргэн нэгэн эмэгтэй БНХАУ-ын Эрээн хотын хятад айлд хүүхдээ орхиод явчихсан. Өөрөө архины хордлогын улмаас нас барж, хүүхдийг хятад айл өсгөсөн явдал гарчээ. Хүүхэд 6 нас хүрч, сургуульд орох болоход хятад айлын эзэн Эрээн дэх консулын газар ирж мэдэгдсэн байна. Учир тэнд монгол иргэншилтэй хүүхдийг сургуульд авдаггүй юм байна.
Гадаад хэргийн яамны Консулын газраас хилийн чанадад амьдарч байсан насанд хүрээгүй 16 хүүхдийг эх оронд нь авчирчээ.