Жолооны үнэмлэхийг ирэх долдугаар сар хүртэл хэвлэх боломжгүй болж түр үнэмлэх олгохоор болжээ. Учир нь жолооны үнэмлэх хэвлэх бэлдэц дуусч байгаа учраас “Түр үнэмлэх” олгож эхлэхээр болсон байна.
Үнэмлэхний бэлдэцийг хэвлэдэг “Смарт солюшн” ХХК-ийн Замын цагдаагийн газартай хийсэн гэрээ дуусгавар болж, дахин тендер зарласан. Тиймээс долдугаар сараас үнэмлэх хэвлэж эхлэх аж. Тендер зарлах хугацаа 45 хоног, үнэмлэхийн бэлдэцийг хэвлэхэд багадаа л 60 хоног шаардлагатай ажээ.
М.ЭНХ