Дуучин Кристина Агилера удахгүй телевизээр гарах нэгэн цэнгээнт нэвтрүүлгийнхээ талаар ярьжээ. Тэрбээр “Аяыг таа” гэдэг нэртэй шоуг хийж байгаа аж. Оролцогчид аяыг сонсоод тухайн дууны нэрийг таахдаа гитар, бөмбөр зэргээр тоглогдсон аяыг сонсоно. Зохион байгуулагчид мэдээж янз бүрийн гэнэтийн бэлэг барих болно. Оролцох хүмүүс нь нэр алдартай хүмүүс байх юм. Жишээ нь, анхны зочноор Томми Ли уригдсан бол шоуны хөтлөгчөөр нэрт жүжигчин Шэд Мосс ажиллах гэнэ. Агилера өөрөө уг шоуг санаачлагч, продюссерээр нь ажиллана. Үзэгчдийн сонирхлыг уг шоундаа татах зорилгоор Кристина анхны нэвтрүүлгүүдэд болон улирлын эцэст оролцох аж. Шоу ирэх сарын 1-нээс цацагдаж эхлэх юм.