Чөлөөтийн 53 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Э.Сумьяа 63 кг-ын жинд “А” хэсэгт орсон гавьяат тамирчин С.Батцэцэг нар монголын цагаар өнөөдөр тэмцээнээ өндөрлүүлсэн. Тэгвэл олимп үзэж, бөхчүүдээ дэмжсэн МЧБХ-ны ерөнхийлөгч, сумогийн их аварга Д.Дагвадорж цахим хуудсандаа сэтгэгдлээ бичжээ. Тэрбээр П.Орхоны талаар “Зүгээр оноогоо авах байлаа. Бүхэл том оноонд шунав” гэсэн бол гавьяат С.Батцэцэгийн талаар "Мөр бага сага асуудал байгаа” гэсэн байна. Мөн "Эмэгтэй баг хэвэндээ байгаа нь харагдлаа. Дөрвөн жилийн циклээр дүнгээ тавиулж байна. Суурь бэлтгэл нэг ийм байна. Бүх зүйлийг шинээр эхлэх ёстой юм байна. Бүгдийн нойлоос” хэмээн бичжээ.