08.22

Спирс есөн жилийн дараа

Америкийн попын нэрт дуучин, “Грэмми” шагналын эзэн Бритни Спирс есөн жилийн дараа MTV Video Music Awards шагнал гардуулах ёслолын тайзан дээр эргэн гарах гэж байгаа аж. Тэнд дуучин бүсгүй өөрийнх нь ес дэх шинэ цомог болох Glory-д нь багтсан, рэппер эр G-Eazy-тэй хамтарч дуулсан Make me дуугаа анх удаагаа амьдаар нь дуулах гэнэ шүү.

Уг шагнал гардуулах ёслолын ажиллагаанд Бритни оролцохоор болсон гэх яриа хэдэн долоо хоногийн өмнөөс сонсогдож эхэлсэн билээ. Тэгвэл дөнгөж сая энэ мэдээллийг албан ёсоор нотолжээ.

MTV Video Music Awards шагналыг гардуулах ёслол энэ сарын 28-ны өдөр Нью-Йорк хотод болох юм.