08.22

Д.Дагвадорж МЧБХ-ны ерөнхийлөгчийн ажлаа өгнө

Сүмогийн их аварга, МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадорж ажлаа өгөхөөр шийдсэн бололтой. "Рио-2016" Олимпоос чөлөөтийнхөн ганзага хоосон буцсанаар тэрбээр ийм шийдвэрт хүрчээ. Тодруулбал, тэрбээр өөрийн "Твиттер" хуудаснаа "Хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн зургаан жил байлаа. Баярын ялалт, ялагдлын нулимсыг үзсэн зургаан жил байлаа. Бид дүнгээ тавиулж байна", "Одоо миний явах цаг нь болсон мэт. За үлдэж буй залуустаа асар их амжилт хүсье",  "2020 Токио олимпод  бахдам амжилт хүсье. Туслах зүйл байвал хэлээрэй. Харамгүй тусална аа. Баяртай, амжилт хүсье" хэмээн жиргэжээ.