08.22

МУГЖ Д.Хүрэлхүү тайзнаа эргэн ирэв

Одоогоос 20 гаруй жилийн өмнө босго өндөртэй урлагийн тогоон дотроос Өмнөговь нутгийн эгэл хүү өөрийн авьяас билгээр тодрон гарч өдгөө ард түмний хайртай жүжигчин, үзэгчдийн хүсэн хүлээдэг, нэхдэг уран бүтээлч болсон нь МУГЖ Д.Хүрэлхүү билээ. Тэрээр хошин урлагийн тайзнаа есөн жил гарлгүй байснаа эргэн ирж "Х ТҮЦ" продакшнтай нэгдэн тоглож буй нь энэ юм. Түүний эргэн ирэлтийг үзэхийг хүссэн үзэгчид Х ТҮЦ Продакшны “Бид амьдралд хайртай” шоуг үзэхээр СТӨ-г зорьж болох нь ээ.