08.23

С.Шижирбат:Гайхалтай нь шүүгчид дүрмээ зөрчөөд цаг дууссан байхад оноо өгөөд Мандахыг ялагдуулсан болголоо

“Рио-2016” олимпийн чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-д зодоглож буй ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Г.Мандахнаран хүрэл медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий мөнгө, Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, Узбекстаны Наврузовт ялагдсан. Энэ барилдааны шүүлтийн талаар спортын сэтгүүлч, тайлбарлагч С.Шижирбат "фэйсбүүк" хуудсаараа дамжуулан өөрийн байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "Мандуулдаг Мандахаа маань эхний бөгөөд эцсийн олимп гээд явсан даа. Энэ бол түүний 18 жилийн хөдөлмөр. Сүүлийн 4 жил, 3 ДАШТ, олимпод медалийн төлөө шалгарч шигшигдэж үлдлээ, Мандахаа. Зарим хүмүүс сэтгэл зүй муу байна гэх юм. Харин ч сэтгэл зүй мундаг тулдаа олимпийн төгсгөлд сүүлийн найдвар гэсэн хүнд үед дээшээ гарч ирсэн юм шүү. Чөлөөт бөхийн барилдааны хугацаа 6 минут байдаг. ЦАГ ДУУССАН ҮЕД ТОРГОЖ ОНОО ӨГДӨГГҮЙ ДҮРЭМТЭЙ гэдгийг тайлбарын үеэр хэлсэн. 5 минут 56 секундээс Мандах илэрхий зугатаж хамгаалсан. Цаг дуустал 4-хөн секунд гэсэн үг. 5 минут 58 секундэнд дэвжээний шүүгч оноо торгууль заасан ч ахлах шүүгч, хажуугийн шүүгч хоёр дэвжээний шүүгчийн заалтыг дэмжилгүй цаг дуусгасан.
5 минут 58 секундэнд дэвжээний шүүгч оноо торгууль заасан ч ахлах шүүгч, хажуугийн шүүгч хоёр дэвжээний шүүгчийн заалтыг дэмжилгүй цаг дуусгасан.
Гайхалтай нь шүүгчид дүрмээ зөрчөөд цаг дууссан байхад оноо өгөөд Мандахыг ялагдуулсан болголоо. ОХУ, АНУ, Иран, Азербайжан, Японы тамирчид Мандахын оронд байсан бол энэ байтугай бүр 10-аад секундын өмнөөс баяраа тэмдэглэж эхлэхэд эсрэг бөхөд нь оноо өгч ялж явахад нь ялагдуулж байсныг 10 жил чөлөөт тайлбарлахдаа би мэдэхгүй ээ. Эдгээр орны тамирчдыг сүүлийн хэдэн секундэнд зугатаад цаг дуусаагүй байхад баяраа тэмдэглэж байсныг зөндөө л харж тайлбарлаж явлаа. Зарим хүн жүдотой харьцуулах. Жүдогийн хамгаалалтын барилдаан, Чөлөөтийн хамгаалалтын барилдаан хоёр тэс өөр. Чөлөөт бөх чөлөөтэй барилддаг, чөлөөтэй довтолдог,чөлөөтэй хамгаалдаг төрөл. Хэдхэн секундэд тэсчихгүй гэх юм.
ОХУ, АНУ, Иран, Азербайжан, Японы тамирчид Мандахын оронд байсан бол энэ байтугай бүр 10-аад секундын өмнөөс баяраа тэмдэглэж эхлэхэд эсрэг бөхөд нь оноо өгч ялж явахад нь ялагдуулж байсныг 10 жил чөлөөт тайлбарлахдаа би мэдэхгүй ээ
Барьцгүй бөхийн төрөл учраас нэвт норсон биед сүүлийн хэдэн секундэнд зугатаж хамгаалдаг. Мандах дүрмээ дэндүү сайн мэдэж байгаа шүү дээ. Багш нар ч дүрмээ нэвтэрхий мэдэх учраас урьд шөнө аргаа бараад хувцсаа тайлсан. Дэлхийн нөлөөтэй мэдээллийн агентлагууд манай бөхийн ялалтыг луйвардсаныг мэдээллэсээр. Энэ оны 5 сард болсон Оросын АШТ-нд Сэрээтэр,Төмөрбаатар нар очиж санаатай самарснаас үүдэн Чөлөөтөд дэндүү нөлөөтэй Оросууд биднээс хариугаа авч байна гэж бөхийн хүрээнийхэн ярьсаар л. Тэр явдал дэндүү хамааралтай л даа. Узбек, Оросууд хоорондоо нягт. Үүгээрээ Багш,Тамирчдын олон жилийн нөр их хөдөлмөр болоод Эрэгтэй шигшээ багт тусалдаг хүмүүсийн, мөн Ард Түмний их хүсэл хүлээлтийг хөндлөнгийн хэдэн ооркууд алчихлаа" хэмээн бичжээ.