08.24

Өнөөдөр болох үйл явдал

10.00 цагт НҮБ-ын байранд тус байгууллагын Хүүхдийн сангаас Монгол Улс дахь хүүхдийн ядуурлын талаарх судалгааны үр дүнг танилцуулна.

10.00 цагт Төрийн ордны "В" танхимд УИХ-ын гишүүн О.Баасанхүү Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ.

10.00 цагт Кемпински зочид буудлын Алтай танхимд "АЗИ-НОМХОН ДАЛАЙН БҮС НУТАГТ ХҮЛЭМЖИЙН ХИЙН ЯЛГАРАЛТЫГ БУУРУУЛАХ МЕХАНИЗМ БОЛОХ ХАМТАРСАН КРЕДИТ ОЛГОХ МЕХАНИЗМЫГ ДЭМЖИХ НЬ”сэдэвт семинар болно.

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д "Алтан харилцаа" компани 520 сая төгрөгийн залилан хийсэн талаар хохирогчид нь мэдээлэл хийнэ.

18.00 цагт Уран бүтээлч М.Болортуяагийн хоёр дахь бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт “БльюМүүн Арт” галерейд болно.