08.24

Жүжигчин А.Мөнгөнзул продюсерээр занималдана

Жүжигчин А.Мөнгөнзул тайз, дэлгэцийн олон дүр бүтээсэн. Продакшнаараа гадаадад голцуу зураг авалттай кино хийж, олон улсын кино наадмуудад өрсөлдөх болсон бүсгүй сүүлийн үед продюсерээр занималдах болжээ. Түүний хувьд
"ДОЗ" энтертайнментын бүтээлд продюсерээр ажиллаж арвин туршлага хуримтлуулсан нэгэн. Тэгвэл авьяаслаг жүжигчин ээлжит нэгэн уран бүтээлээ үзэгчдэд хүргэхээр болжээ. Түүний энэ удаагийн продюсерээр ажилласан бүтээл бол "Нэг өдрийн дайсан" хэмээх мелодрама төрлийн бүтээл юм. Тус киног түүний хүү Д.Эрдэнэбулганы "Плас мошн пикчерс" бүтээсэн байна. Жүжигчин А.Мөнгөнзул "Хүүгээ кино урлагт хувь нэмрээ оруулахад нь Дооёо бид хоёр зааж зөвлөж байна. Гэхдээ залуусын сэтгэхүй шал өөр шүү" хэмээн ярьсан байна. Уншигчид Зулаагийн бүтээлд дүнгээ тавихыг хүсвэл энэ сарын 26-наас кино театруудыг зорих хэрэгтэй болох нь ээ.