Бразилын хөлбөмбөгийн шигшээ баг Рио-2016 наадмын шигшээ тоглолтод Германы багийг торгуулийн цохилтоор ялсны дараа Испанийн “Барселона” баг Нэймарт хэсэг хугацаанд чөлөөтэй байхыг зөвшөөрчээ.
Нэймар ирэх сарын 02-нд Эквадорын багтай, 07-нд Колумбийн багтай хийх тоглолтуудад оролцох дуудлагыг шигшээ багаасаа аваад байгаа билээ. Энэ тоглолтууд 2018 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд юм.
Харин хагас хамгаалагч Рафинья шигшээ багтаа дуудагдаагүй учраас маргаашнаас эхлэн “Барселона” багтай бэлтгэлээ хийж эхлэх гэнэ. “Барса” энэ сарын 28-ны өдөр “Атлетико”-той хүч үзэх билээ.