"Х ТҮЦ” продакшн "Бид амьдралд хайртай" шоу тоглолтоо Соёлын төв өргөөнд өдөр бүр тоглож байна. Энэхүү тоглолтод МУГЖ Д.Хүрэлхүү, МУСТА жүжигчин Г.Ундармаа нар оролцон тоглож байгаа билээ. Энэ талаар жүжигчин Г.Ундармаа “Тайзаа их санасан байна. Тайзан дээр гарах юмсан гэж битүүхэндээ мөрөөдөж байж. Энэ хүслийг минь сонссон юм шиг Одноо эгч, Онон ах маань санал тавьж, "Х ТҮЦ" продакшныхантайгаа хамтран тоглолт хийж байна. Хүндэлж, хайрлаж явдаг Одноо эгчтэйгээ хамт тайзан дээр гарч байгаадаа бахархаж байна. Тайзан дээрээ гараагүй гурван жилийн хугацаанд зүгээр суугаагүй. Жилд нэг эмнэлэг тохижуулж, нэг кино хийж байсан байна. Энэ ажлаа ч үргэлжлүүлнэ. Сайн үйлсийн аян хийхэд олон хүнээс урмын үг сонсох сайхан байдаг” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.